“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль эхэллээ

Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан 18 дахь удаагийн сургууль Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургуулийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээн идэвхтэй оролцсоор байгааг тэмдэглэв. Монгол цэрэг энхийг эрхэмлэгч улс гүрнүүд, түүний дотор хоёр хөрш болон АНУ, ХБНГУ, БНСУ, Япон, Энэтхэг, Турк, Катар зэрэг улстай хамтран сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулдагийн нэг нь  “Хааны эрэлд” сургууль гэдгийг хэлэв. Энэ удаагийн сургуулийг хамтран зохион байгуулж байгаа … Continue reading “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль эхэллээ